ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР

Засгийн газрын хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр болж “Төрийн албан хаагчийн богино, дунд хугацааны сургалтын агуулга, сургалтын хөтөлбөр”-ийг батлав. 
Төрийн албаны тухай хуульд “Төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, гүйцэтгэх чиг үүргийг харгалзан мэргэшүүлэх багц сургалт, “иргэнийг төрийн албанд томилсны дараа богино болон дунд хугацааны сургалтыг тус тус батлагдсан агуулга, хөтөлбөрийн дагуу Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага буюу Удирдлагын академи хариуцан зохион байгуулна” гэж тусгасан байна.