"БИД МАРТАХГҮЙ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус аймгийн Цагдаагийн газраас Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны /код-930/ “Алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад нас барсан тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээ” журамд заасны дагуу 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Бид мартахгүй” өдөрлөгийг нийт бүрэлдэхүүнийг хамруулан зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Баянгол сум дахь Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Ганхөлөг агсны гэргий Д.Алтанцэцэг, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ч.Алтансүх агсны гэргий Ч.Ундармаа нарыг урьж, нэгэн цаг үед хамтран ажиллаж байсан алба хаагчдын дурсамж яриаг сонсож, алба хаагчдын гэгээн дурсгалыг эргэн санаж, гэр бүлийн хүмүүст дурсгалын зүйл гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө амь биеэ үл хайрлан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, тэнгэрийн орон дахь амар амгаланг зорин ниссэн шонхоруудаа, эрэлхэг зоригт, эгэл баатруудаа бид мартах учиргүй юм.