АЛТАНБУЛАГ СУМЫН ТҮҮХТ 290 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРЛААС

Энэ цаг мөчид Алтанбулаг сумын 290 жилийн түүхт ой тохиож байна. Шарласан түүхийн хуудаснаа өөрийн гэсэн тодоос тод мөрийг үлдээж бас энэ л түүхээ хадгалж яваа Алтанбулагчууд баярын хурал хүндэтгэлийн тоглолтоо их жанжин Д.Сүхбаатарын хүндэтгэлийн цогцолбортой зэрэгцэн байрлах баярын талбайдаа зохион байгуулж, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн олон арван хүмүүс төр засгийн одон медалиар энгэрээ мялаалаа. Алтанбулагчууддаа баярын мэнд хүргэе.