ХОЙМОР НУТАГ СЭЛЭНГЭ ТҮМЭН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 98 ЖИЛИЙН ОЙН БАЯРТАА ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДАЖ БАЙНА

Соёолон насны морьдын уралдаанд Сүхбаатар сумын Д.Очирсүрэнгийн зээрд үрээ түрүү магнайд орсон бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТЫН халзан даага айргийн дөрөвт хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баярлууллаа.