СЭЛЭНГЭ НУТГААС 2 НАЧИН ТӨРЛӨӨ

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд энэ жилийн аймгийн баяр наадмын түрүү бөх аймгийн хурц арслан Б.Орхонбаяр, аймгийн баяр наадмын үзүүр бөх аймгийн заан Н.Баярбаатар нар “Улсын начин” цолтон болж нутгийн зон олноо баясгалаа. Ийнхүү Монгол бөхийн хуудсанд аймгийн баяр наадамд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүд улсын цол хүртсэн анхны тохиолдол болж бүртгэгдлээ. Мөн Б.Орхонбаяр хамгийн залуу буюу 21 насандаа улсын цол хүртсэн бөхөөр тодорлоо.