"ТОРГОНЫ ЗАМ" ОЛОН УЛСЫН АВТО РАЛЛИГИЙН ТАМИРЧИД ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД ОРЖ ИРЭХ ҮЕИЙН ХАМГААЛАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон улсын түвшинд уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн "Торгоны зам" авто ралли тэмцээнд оролцох тамирчид Оросын холбооны улсаас Монгол Улсын Алтанбулаг хилийн боомтоор орж ирэн, дамжин өнгөрөх үеийн хамгаалалтыг амжилттай зохион байгууллаа.

Хамгаалалт, зохицуулалтад аймгийн Цагдаагийн газрын 120 цагдаагийн алба хаагч, төрийн болон төрийн бус байгууллагуудын 305 ажилтан, албан хаагчид хамтран үүрэг гүйцэтгэж ажиллалаа.


Алтанбулаг хилийн боомтоор "Торгоны зам" олон улсын авто ралли тэмцээнд оролцохоор 38 орны 945 иргэн, 337 тээврийн хэрэгсэл, 4 онгоц нэвтэрч, хариуцсан нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн бөгөөд Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт уралдаан зохион байгуулагдах үеийн хамгаалалтыг мөн амжилттай зохион байгууллаа.