ӨСВӨРИЙН БӨХИЙН БАРИЛДААНД ТҮНХЭЛ ТОСГОНЫ БӨХ СУМЫН НАЧИН Ш.ЭНХБАЯСГАЛАН ТҮРҮҮЛЛЭЭ

Ардын хувьсгалын 98, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88, Атар газар эзэмшсэний 60 жилийн ой аймгийнхаа баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд Мандал сумын Түнхэл тосгоны бөх сумын начин Ш.Энхбаясгалан түрүүлж, Мандал сумын харъяат өсвөрийн залуу бөх Түвдэндорж үзүүрлэлээ. Сэлэнгэ нутгийн идэрхэн залуу хүчитнүүддээ спортын өндөр амжилт хүсье.