АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУРДАН ХҮЛГҮҮД

Ардын хувьсгалын 98, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн аймгийн баяр наадамд хурсан олныг баясгаж тод манлай торгон жолоо өргүүлсэн хурдан хүлгүүдийг танилцуулж байна.


АЗАРГА насны морьдын уралдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач н.Батбилэгийн цоглог хээр түрүү магнай
Аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уяач н.Баянжаргалын хээр халзан
Айргийн 3-т Төв аймгийн Борнуур сумын уяач Г.Баасанбатын хээр
Айргийн 4-т Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уяач Г.Сүрэнжаргалын туулай хээр
Айргийн 5-д Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уяач Т.Батболдын хонгор 


ИХ НАСНЫ морьдын уралдааны 
Түрүү магнайд Улаанбаатар хотын уяач Ц.Цэнгэлийн хүрэн
Аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын уяач Ш.Оргилын шар хээр
Айргийн 3-т Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Б.Золбоогийн хонгор халзан
Айргийн 4-т Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уяач Л.Ганхуягийн хонгор
Айргийн 5-т Улаанбаатар хотын уяач С.Бат-Ерөөлийн буурал 


СОЁОЛОН насны морьдын уралдаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Б.Нарандэлгэрийн сартай хүрэн түрүү магнайд
Аман хүзүүнд Дархан-Уул аймгийн Батжаргалын хүрэн
Айргийн 3-т Төв аймгийн Сүмбэр сумын Нямбатын сартай халтар
Айргийн 4-т Сэлэнгэ аймгийн Сант сумын Балжиннямын хул
Айргийн 5-т Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Зоригтбаатарын бор


ХЯЗААЛАН насны морьдын уралдаанд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын уяач Ш.Оргилын хүрэн халзан түрүү магнайд
Аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уяач Э.Дамжингийн хүрэн халзан
Айргийн 3-т Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Э.Баянмөнхийн Тод хар
Айргийн 4-т Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Т.Доржхандын халтар
Айргийн 5-д Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын уяач С.Төгөлдөрийн хээр халзан


ШҮДЛЭН насны морьдын уралдаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Д.Батсүрэнгийн хээр 
Аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач М.Соёл-Эрдэнийн халзан Айргийн 3-т Сэлэнгэ аймгийн Орхон сумын уяач У.Эрдэнэсангийн хүрэн халзан 
Айргийн 4-т Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач У.Батбаярын халиун
Айргийн 5-д Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уяач н.Төмөрбаатарын хонгор халзан 


ДААГАН насны морьдын уралдаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уяач н.Отгонтөгсийн хүрэн халзан түрүү магнай
Аман хүзүүнд Дархан-Уул аймгийн уяач Д.Хүслэнгийн хонгор халзан 
Айргийн 3-т Дархан-Уул аймгийн уяач Т.Ариунболдын бор
Айргийн 4-т Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Б.Болдбаатарын сартай зээрд 
Айргийн 5-д Сэлэнгэ аймгийн Орхон сумын уяач Н.Ариунболдын хүрэн 


ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ морьдын уралдаанд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын С.Хүрэлхуягийн хээр халтар түрүү магнай
Аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Г.Пүрэвдоржийн хонгор халзан
Айргийн 3-т Сэлэнгэ аймгийн Шаамар сумын уяач Ш.Оргилын гоё халтар
Айргийн 4-т Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны Б.Ганболдын хонгор халзан
Айргийн 5-т Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ш.Отгонбаярын хар


ЭРЛИЙЗ ДУНД НАСНЫ морьдын уралдаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач М.Суурьбатын цагаан цоохор түрүү магнай
Аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Сант сумын уяач Ч.Балжиннямын хээр 
Айргийн 3-т Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын уяач Ч.Сандаг-Очирын хүрэн халзан 
Айргийн 4-т Сэлэнгэ аймгийн Сүхбаатар уяач М.Одмандахын хамар цагаан хүрэн
Айргийн 5-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Ж.Отгонбаярын хээр 


ЭРЛИЙЗ БАГА НАСНЫ морьдын уралдаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Б.Золбоогийн халтар түрүү магнай
Аман хүзүүнд Дархан-Уул аймгийн Д.Загарын бор
Айргийн 3-т Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Д.Бадрахын хээр 
Айргийн 4-т Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Б.Энх-Амгалангийн хүрэн халзан
Айргийн 5-т Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Н.Баярсайханы халтар хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баясгалаа.

Энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай даагаар Сүхбаатар сумын Б.Эрдэнэ-Очирын халтар тодорлоо.
тодорлоо.