“УДИРДАХ АЖИЛТНЫ МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас санаачлан зохион байгуулдаг “УДИРДАХ АЖИЛТНЫ МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” арга хэмжээ өнөөдөр боллоо. Байгууллагууд цаг үеийн ажил байдал, анхаарах асуудлуудаа харилцан ярилцлаа. Аймгийн баяр наадам хаяанд тулж ирсэн энэ цаг мөчид аймгийн Засаг даргаас нийт төр төсвийн байгууллагуудыг орчин тойрон, тохижилтдоо онцгой анхаарч “хот” гэдэг нэрийг хадгалж, байгаадаа эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр "сэтгэлтэй" ажиллахыг анхааруулав. Цаашид:-
-Ажлын цаг ашиглалтыг сайжруулах
-Ажлын хариуцлагыг дээшлүүлэх
-орчин тойрны тохижилт, соёлжилтыг нэмэгдүүлэхэд
ажил хэрэгчээр хандаж үр бүтээлтэй ажиллахыг үүрэг болголоо. Мөн аймгийн төв Сүхбаатар сумын “Гэрэлт цогцолбор”-ын эвдэрсэн хэсгүүдийг засварлаж, хотын төвийн гэрэлтүүлгийг байнгын ажиллагаатай байлгахыг “Сэлэнгэ үйлчилгээ”ОНӨААТҮГ-т, аймгийн төвийн гол гол хэсгүүд болон зам дагуу мод бут тарьж, арчилж хамгаалж ургуулах зөвлөгөөг нийт байгууллагуудад өгч “ногоон байгууламж”-ийг нэмэгдүүлж ажиллахыг БОАЖГ-т, гурилын 58 дугаар байрны хажуу дахь нурсан барилгыг цэвэрлэж цэгцэлж авахыг ГХБХБГ, ОБГ-т тус тус үүрэг болголоо.