ЗУЛ БИЧИГ

 

ДАМДИНЫ МӨНХТОГОО

(1964-2019)

Улс түмнээрээ хөдөлмөр, зүтээлээ үнэлүүлж, үр хүүхдээ үлгэр жишээ хүмүүжүүлэн эх орондоо хэрэгтэй зөв иргэд болгон төлөвшүүлсэн, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн ахмад ажилтан Д.Мөнхтогоо хорвоогийн мөнх бусыг үзүүлж бурхны хутгийг оллоо.

Д.Мөнхтогоо 1964 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн.

1983 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн хэсэгт нярайн сувилагчаар ажлын гараагаа эхлүүлж, 1988 оноос аймгийн Ардын депутатын Хурлын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгч, Монголын залуучуудын эвлэлийн илгээлтээр Цагаантолгойн сангийн аж ахуйд туслах малчин, 1997 оноос аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд үйлчлэгчээр ажиллаж байлаа.

Түүний хөдөлмөрийн амжилтыг үнэлэн 2009 онд аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, 2010 онд Монгол Ардын намын 90 жилийн ойн медаль, 2011 онд Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойн медаль, 2012 онд Монгол Ардын намын хүндэт тэмдэг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны дурсгалын тэмдэг, 2013 онд Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдэг, 2016 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар урамшуулж байв.

 Д.Мөнхтогоо улсад 36 жил хөдөлмөрлөснөөс аймгийн Засаг даргын Тамгын газарт тасралтгүй 21 жил ажилласан, 2014, 2015, 2018 оны байгууллагын “Шилдэг ажилтан” байсан юм.  

Д.Мөнхтогоогийн сахилга баттай, идэвх санаачилгатай, хичээнгүй, ямагт бусдыг үлгэрлэн манлайлж явдаг хөдөлмөрч зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн ар гэр, ах, дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

Ум сайн амгалан болтугай.

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР