ЗУЛ БИЧИГ

ЗУЛ БИЧИГ

(1975-2019)

Монгол төрийн шилдэг түшээ, чадварлаг удирдагч, бид бүхний хамтран зүтгэгч, аймгийн Татварын хэлтсийн дарга Хасбаатарын Батболд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж хүнд гарз тохиолоо.

Х.Батболд 1975 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн.

1998 онд нягтлан бодох бүртгэлийн Мандах дээд сургуульд суралцаж нягтлан бодогч мэргэжил эзэмшин, 1998-2003 онд Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч, 2004-2008 онд Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн дарга, 2008-2009 онд Сэлэнгэ аймгийн Барилга захиалагч, хот байгуулалтын албаны дарга, 2009-2012 онд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга, 2012-2016 онд Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч, 2016 оноос Сэлэнгэ аймгийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байлаа.

Түүний төрд ажилласан хөдөлмөр зүтгэлийг үнэлж Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэг, “Татварын зөвлөх”, “Мэргэшсэн нягтлан бодогч” цолоор шагнаж байв.

Х.Батболд нь чадварлаг төрийн албан хаагч, хариуцлагатай удирдагч байлаа.

Түүний хамт олон, найз нөхөд, хамтран зүтгэгчдийнхээ хүндэтгэлийг хүлээсэн даруу төлөв, нөхөрсөг хүнлэг сайхан сэтгэл, ажилсаг, зарчимч зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.

Ар гэр, ах дүү, төрөл төрөгсөд, ажлын хамт олон, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР