СЭЛЭНГЭ АЙМАГТ БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО

Тусгаар Монгол орныхоо хөгжил дэвшлийн түлхүүр нь байж гоё сайхан харагдах өнгө төрхийг бий болгогч гарын ур дүй, ажлын хүнд хүчрийн эзэд болсон барилгын салбарынхан маань энэ түүхт ойгоо тэмдэглэлээ.

\

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 93 жилийн ой тохиож байгаа бол хоймор нутаг Сэлэнгийн барилгачдын 60 жилийн ойг энэ өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ өдөр хийж бүтээсэн ажил үйлсээ төр түмнээрээ үнэлүүлж улс, аймаг, орон нутгийн шагналын хур барилгачдад маань буусан гэгээлэг өдөр боллоо.

Барьж босгох, бүтээн байгуулах их үйлсэд өөрийн хувь нэмэр, хөлс хүчээ шингээн хөдөлмөрлөсөн үе үеийн барилгачиддаа хийж бүтээх өрнүүн их үйлсэд нь амжилт хүсэж, ажил амьдрал нь оргилон буцалж өөдлөн дэвжиж байхын ерөөлийг өргөе.