МАНДАЛ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 1 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН “ШОНХОР” БАГ БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА

Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх, тэдний тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2019” тэмцээнийг аймгийн Онцгой байдлын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ДЗМОУБ-ын Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөр, аймгийн Улаан загалмай хороо хамтран зохион байгууллаа.

            Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 17 сургуулийн 120 сурагч тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

             Тэмцээнийг гарааны өмнөх ажиллагаа, мэдлэг сорих тест, усанд нэрвэгдэгчийг аврах, эмнэлгийн анхны тусламж, хүч тамирын дасгал, химийн хордолтын цэг зэрэг 5 цэг, 2 саад бүхий зайд зохион байгуулснаас нийлбэр дүнгээр Мандал сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Шонхор” баг тэргүүн байр, Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Десант баг дэд байр, Зүүнбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Аврагч” баг гутгаар байр, Сүхбаатар сумын 1 дүгээр сургууль, Сүхбаатар сумын Спортын сургууль,Сайхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн багууд тусгай байр эзэллээ.

            Тэмцээнд байр эзэлсэн багуудад үүрд хадгалагдах цом алт, мөнгө, хүрэл медаль, бэлэг дурсгалын зүйлс, нийт баг тамирчид болон багш дасгалжуулагч нарт дурсгалын зүйлс гардууллаа.

Аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2019” тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Мандал сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Шонхор” баг бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.