МАНАЙ АЙМАГТ ТӨВ, ХАНГАЙН БҮСИЙН АВАРГА ТОГООЧ, ЗӨӨГЧ ШАЛГАРУУЛАХ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААН БОЛНО

Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд хоол үйлдвэрлэлийн салбарын ажиллагсдын ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах боломжийг бүрдүүлэх үүднээс Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгуудын тогооч, зөөгчдийн дунд ажил мэргэжлийн аварга шалгаруулах ур чадварын уралдааныг зохион байгуулах гэж байна. Ур чадварын уралдааны нээлт маргааш буюу 10 дугаар сарын 03-ний өглөө болно. Оролцогчид Сүхбаатар сум дахь Алтанбуудай хөшөөнөөс Партизаны талбайд алхан ирж нээлтээ хийнэ.
10 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Спортын ордонд ажил мэргэжил, ур чадварын тэмцээн явагдах тул та бүхэн тухлан саатаж сонирхоно уу?
Ажил мэргэжлийн уралдаанд оролцож байгаа аймгийнхаа тогооч, зөөгч нартаа болон нийт оролцогчдод амжилт хүсье.