ТӨВ, ХАНГАЙН БҮСИЙН АВАРГА ТОГООЧ, ЗӨӨГЧ ШАЛГАРУУЛАХ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААН, СУРГАЛТ, УРЛАГ СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Манай аймаг төв, хангай бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан, сургалт, урлаг спортын арга хэмжээг аймагтаа анх удаа зохион байгуулж байна.


12 дахь удаагийн арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг дарга Ш.Оргил, Үйлчилгээний гавъяат ажилтан, МУ-ын мастер тогооч Д.Буяндэлгэр, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох, "ХХААХҮЯ-ны хоол үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Даваадулам, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн боловсролын академийн ерөнхийлөгч Ш.Эрдэнэхүү, Монголын мэргэжлийн зөөгч нарын холбооны тэргүүн Н.Баттулга нарын албаны хүмүүс, аймаг тус бүрээс ирсэн тогооч, зөөгчид оролцлоо.

Төв, хангай бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан, сургалт, урлаг спортын арга хэмжээнд Архангай, Булган, Дархан, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ аймгийн нийт 120 гаруй тогоочид оролцож байна.


Орологчдод ардын дуу бүжгийн "Сэлэнгийн долгио" чуулгын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ өргөн дэвшүүлэв.


Өнөөдөр хоол үйлдвэрлэлийн салбарынханд зориулсан ажил мэргэжлийн сургалтууд Шаамар сум дахь МСҮТ дээр явагдана.


Маргааш ур чадварын уралдаан аймгийн төв Сүхбаатар сумын Спортын ордонд болж аваргуудаа тодруулна. Нөгөөдөр урлаг, спортын арга хэмжээ явагдах юм.
Нийт оролцогчиддоо амжилт хүсье.