ТӨВ, ХАНГАЙН БҮСИЙН АВАРГА ТОГООЧ, ЗӨӨГЧ ШАЛГАРУУЛАХ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААН, СУРГАЛТ, УРЛАГ СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Манай аймагт төв, хангай бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан, сургалт, урлаг спортын 12 дахь удаагийн арга арга хэмжээ 2 дахь өдрөө үргэлжилж байна.


Өнөөдөр оролцогчдын дунд бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан явагдаж байна. Энэхүү тэмцээний үйл явцыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид үзэж сонирхлоо. Тэмцээний үеэр оролцогч аймгуудын брэнд хоолны үзэсгэлэн гарсан байв.


Тэмцээний дүн өнөө орой гарч аваргууд тодорно. Маргааш бүсийн арга хэмжээнд оролцогчдын дунд урлаг, спортын арга хэмжээ явагдана.