ОРОН НУТГИЙН БИЗНЕС БОЛОН ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САН

 

ОРОН НУТГИЙН БИЗНЕС БОЛОН

ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САН

 

 

Орон Нутгийн Бизнес болон Хөдөө Аж Ахуйг дэмжих сан юу санал болгож байна вэ?

 

Сэлэнгэ аймгийн засаг дарга болон тамгын газрын зүгээс орон нутгийн бизнесүүд болон хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл сонгон шалгаруулж 15 хүртэлх сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх “Орон Нутгийн Бизнес болон Хөдөө Аж Ахуйн Сан”-г танилцуулахад таатай байна.Төслийн саналуудыг Засаг Даргын Тамгын газар цуглуулж, тусгай сонгон шалгаруулах хороо нь хамгийн ирээдүйтэй гэсэн төслүүдийг сонгон шалгаруулна.

Сэлэнгэ аймагт бүртгэлтэй бүх төрлийн аж ахуй нэгж болон иргэд уг санд төслөө ирүүлэх боломжтой. Сонирхсон байгууллага, нөхөрлөл, хувь хүмүүс нь хөрөнгө оруулалтын саналаа дэлгэрэнгүй тайлбарласан төсөл боловсруулан ирүүлж, энэхүү үйл ажиллагаанд оролцоно. Тухайн ирүүлсэн төслийн санал нь шалгарсан байгууллага, хувь хүн ямар бараа/үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгааг нарийн тодорхой тусгах бөгөөд Орон Нутгийн Бизнес болон Хөдөө Аж Ахуйн Сан нь төслийн бүх зардлыг бус зөвхөн хөрөнгө оруулалтын тодорхой хэсэгт хувь нэмэр оруулна (жишээ нь: шинэ хөрөнгө, үйлчилгээний гэрээ, зөвлөх үйлчилгээ гэх мэт).

 

Бид юуг хайж байна вэ?

 

Ажлын байр бий болгох, илүү сайн бүтээгдэхүүн/ үйлчилгээ санал болгох, илүү сайн үнэ санал болгох гэх мэт арга замаар орон нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах орон нутгийн бизнесүүдийг хайж байна.Төслийн санааны хувьд хэрэгжих боломжит байдал сайтай, Сэлэнгэ аймагт ажлын байр нэмэгдүүлэх байдал, ногоон болон шинэлэг санаатай эсэх, орон нутгийн үнэ цэний сүлжээнд шинэ суваг нэмэх гэх мэт бүхий л төрлийн санаа бидэнд чухал.

Дараах бизнесийн чиглэлийн төслүүд давуу талтай.

Үүнд:

·         Хүнсний ногооны зоорь, агуулах

·         Жимс, жимсгэнэ, хүнсний ногооны нарлаг болон өвлийн хүлэмж

 

Хэрхэн ажиллах вэ?

 

Алхам 1- Өөрийн саналаа ирүүлэх

              Бүх шаардлагатай материалуудыг бүрдүүлж ирүүлэх (бэлэн загварыг  www.selenge.gov.mn хаягаар орж харж болно.

              “Орон Нутгийн Бизнес болон Хөдөө Аж Ахуйн Сан” гэж гарчиглан материалаа ariunchimeg.b@yahoo.com (орон нутгийн зохицуулагч) цахим хаягаар ирүүлэх, эсвэл аймгийн ЗДТГ-т өөрийн биеэр очин “Орон Нутгийн Бизнес болон Хөдөө Аж Ахуйн Сан”-ын материал хүлээн авах баг хаана байгааг асуун хүлээлгэн өгч болно. Материал хүлээн авсныг мэдэгдэж, танд зохион байгуулалтын багаас цахим шуудангаар бүртгэлийн код илгээнэ.

Алхам 2- Шалгаруулалтын үйл явцад төслийн саналуудыг бэлтгэх

              Сангийн зохион байгуулалтын баг төслийн саналуудыг хүлээн авч, материал хүлээн авах сүүлийн хугацаа (Сэлэнгэ аймаг: 11-р сарын 04) дуусгавар болсноос 7 хоногийн дараа сонгон шалгаруулах комисст төслийн санааг төсөл ирүүлэгчийн хувийн мэдээллийг нууцалж танилцуулна,

Алхам 3 - Сонгон шалгаруулах комиссын шалгаруулалтын үйл явц

              Сонгон шалгаруулах комисс 5 гишүүнээс бүрдэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.selenge.gov.mn веб сайтаас авах боломжтой. Комисс хүлээн авсан төсөл бүрийг хэлэлцэж, эхний шатанд шалгарсан төслүүдийн жагсаалт гаргана.

Алхам 4 - Сонгох үе шат

              Шалгаруулах комисс төсөл хэлэлцэх үеэр нэмэлт мэдээлэл шаардлагатай бол тантай холбоо барина. Эхний шатанд шалгарсан төслүүд санхүүгийн дэмжлэг авна гэж ойлгож болохгүй гэдгийг анхаарна уу!

Алхам 5 - Сангаас дэмжлэг авахаар шалгарсан тохиолдолд хэрхэн мэдэгдэх вэ?

              Сангийн удирдлагын баг санхүүжилт авахаар шалгарсан төслийн хэрэгжүүлэх үйл явц, үе шатны талаар төсөл ирүүлэгчтэй уулзалт зохион байгуулна.

              Шалгарсан бүх төслүүдийн (бизнесийн нэр)болон санхүүжилт авч буй хүмүүстэй зөвшилцсөний дагуу зарим төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.selenge.gov.mn сайтад байршуулна.

Алхам 6 - Бараа үйлчилгээ худалдан авах

              Төслийн санхүүжилтийг бэлэн мөнгөөр олгохгүй ба шаардлагатай бараа үйлчилгээг худалдан авч өгнө.

 

Бидэнд дэлгэрэнгүй юу хэрэгтэй вэ?

 

Таны зүгээс бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтууд:

·         Санал болгож буй төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангах. Төслийн саналын жишиг загварыг www.selenge.gov.mn -аас татан авч бөглөх.

·         Тухайн орон нутагт оршин сууж, үйл ажиллагаа эрхэлдэг болохыг нотлох баримтын хуулбар.

·         Бизнесийн үйл ажиллагаанд ашигладаг хөрөнгийг нотлох баримтын хуулбар.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 70363849 утсаар, ariunchimeg.b@yahoo.com цахим хаягаар эсхүл www.selenge.gov.mn вэб сайтаас авч болно.

Хавсралт document  файлыг эндээс татаж авна уу

Хавсралт excel файлыг эндээс татаж авна уу

Хавсралт pdf файлыг эндээс татаж авна уу

Хавсралт pdf файлыг эндээс татаж авна уу

 

БҮТЭЭЛЧ БАЙЖ ӨӨРИЙН САНАЛАА БИДЭНД ИЛГЭЭНЭ ҮҮ!