“СЭЛЭНГЭ УРГАЦ-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 10 ДУГААР САРЫН 18-НЫ БААСАН ГАРАГТ АЙМГИЙН СПОРТЫН ОРДОНД БОЛНО

Сэлэнгэ нутгийн үржил шимт хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 10 дугаар сарын 18-ны Баасан гарагт аймгийн Биеийн тамир, спортын газарт 1 өдөр явагдана.
“Сэлэнгэ ургац-2019” үзэсгэлэн худалдаанд 17 сумын өрхийн үйлдвэрлэгчид төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ, зөгийн бал, даршилж савласан ногоо, эмийн ургамал зэрэг бүтээгдэхүүнтэйгээр оролцох тул орон нутгийнхаа үйлдвэрлэгчдэд худалдан авалтаар дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР