МАРГААШ БУЮУ 10 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДӨР “ЭЭЛТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭН ТАНД” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

Маргааш буюу 10 дугаар сарын 22-ны өдөр “Сэлэнгийн долгио” чуулгын байранд “Ээлтэй үйлчилгээг иргэн танд” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдана. Энэхүү өдөрлөг нь жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж хэвшсэн уламжлалт арга юм. Өдөрлөгт аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болон холбогдох байгууллагууд оролцож иргэн танд үйлчилнэ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгээс жин өндөр үзэх, сахар хэмжих, артерийн даралт, цусны бүлэг тодорхойлох, нүд, эхо, доторын үзлэг үйлчилгээг явуулна. Сүхбаатар сумын 8 багийн Засаг дарга нийгмийн ажилтны хамт оролцоно. Иймд ард иргэд та бүхнийг нэг цэгээс, нэг дороос төрийн үйлчилгээг авч өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.