МАРГААШ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Улёын бүртгэлийн хэлтсээс “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг 2019 оны 10 сарын 26-ны өдөр Нутгийн захиргааны 3-р байранд буюу өөрсдийн байрладаг байранд зохион байгуулахаар болсон тул иргэд хөдөлмөрчид та бүхэн өргөнөөр оролцохыг урьж байна. Өдөрлөгийн үеэр:
-Иргэний улсын бүртгэл
-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл
-Хуулийн этгээдийн улсын бүртгэл зэрэг үйлчилгээг иргэд та бүхэнд үзүүлнэ.