ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил ИНЕГ-ын ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг тэргүүтэй ажлыг хэсгийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтын зорилго бага оврын агаарын хөлгийг аймгийн төвд буулгах, түүнтэй холбоотой асуудалд санал солилцох байв. Аймгийн зүгээс бага оврын агаарын хөлгийн буух талбайг ПСМК-д сонгосныг иргэний нисэхийн төлөөлөл, “Сэлэнгэ АЗЗА”ОНӨААТҮГ, Газрын албаны холбогдох хүмүүсийн хамт үзэж, заавар зөвлөгөөг өгснөөр зам талбайг тэгшилж засах ажлыг хийхээр боллоо.


Улаанбаатар-Дарханы чиглэлийн замын ажил дуусаагүй байгаа энэ цаг үед энэхүү бага оврын агаарын хөлөг нь яарч сандарсан хэн хүнд цаг зав, хором мөч бүрийг хэмнэх ач холбогдолтой.
"Эхний ээлжинд хөөрч, буух талбайн асуудлаа шийднэ. Үнэ тарифын асуудал яригдах болоогүй байна гэж" ИНЕГ-ын ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг хэллээ.