ХИЛ ХАМГААЛАЛТАД ТУСЛАХ ХҮЧНИЙ АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Хил хамгаалалтад туслах хүчний аймгийн зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нээж, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, дэслэгч генерал Ш.Арвай оролцогчдод хандан үг хэллээ.

“Сэлэнгэ аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, цаашид анхаарах асуудал”-ын талаар Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн нарийн бичгийн дарга, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа мэдээлэл хийв. Мөн хилийн дугаар ангиудын захирагчид өөрсдийн ангиудын мэдээллийг хийлээ. Оролцогчдоос тавигдсан мэдээлэл болон 2020 оны төлөвлөгөөний төслийн хүрээнд санал асуулга авч харилцан ярилцлаа.


Хил гэдэг эх орны халдашгүй дархан байдлын баталгаа юм. Энэ л халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж яваа хилчдээ, хилийн аюулгүй байдлыг хамгаалж, унаа унаш болон бусад зүйлсээр хангаж ажиллах нь хамгаас чухал билээ. Хил хамгаалалтад туслах аймгийн зөвлөл энэ хүрээнд олон талт ажил арга хэмжээг зохион байгуулан явуулж байна. Бидний сайн мэдэх нэг ажил бол хилчдэд уналгаар туслах “Нэг баг нэг агт” аян. Энэхүү аян цаашид ч үргэлжлэн явна.