МЭДЭГДЭЛ, ТАЙЛБАР

Eguur.mn, zaluu.mn цахим хуудас болон фэйсбүүк олон нийтийн сүлжээгээр “Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нь дэрвэгэр жиргэрүү зарсан гэх хэрэгт холбогджээ” гэсэн худал мэдээлэл тарааж нэр хүндэд нь халдаж байна.

Иргэд та бүхэнд хандаж хэлэхэд ор үндэслэлгүйгээр хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол “Зөрчлийн тухай” хуулиар иргэнийг 2.0 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 20.0 сая төгрөгөөр торгодог хуулийн заалттай тул үндэслэлгүй, нотолгоогүй мэдээллийг цааш нь түгээж хуваалцахгүй байхыг хүсье.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР