АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ НОМГОН ТОСГОНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ БАЙНА

Номгон тосгонд аймгийн Засаг даргын иргэдтэй хийх уулзалт болж байна. Аймгийн удирдлагын багаас хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, 2020 оны зорилго зорилтоо аймгийн Засаг дарга Ш.Оргил иргэддээ танилцуулж байна. Номгон тосгоны хүн эмнэлэг өвчтөн авах боломжгүй болж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул шинэ эмнэлгийн зураг төсвийн асуудал, цэцэрлэгийн хүүхэд багачуудын эрүүл аюулгүй хоол хүнсийг бэлтгэх жигнүүр тогооны асуудлыг, Соёлын төвд 5×3 харьцаатай ЛЕД дэлгэцийн асуудлыг.тус тус шийдвэрлэхээр боллоо.

Аймгийн Засаг даргын зүгээс хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил үйлчилгээ харилцан адилгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Учир нь Номгон тосгоны Соёлын төвд орсон аймгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил маш сайн хийгдсэн байхад, Ерөнхий боловсролын сургуульд улсын төсвөөр хийгдсэн ажилд сэтгэл дутсан, чанарын ялгаа гарсан асуудал харагдлаа. Энэ бол цэвэр тухайн гүйцэтгэгчийн сэтгэлийн асуудал учир аймгаас тендерээ зарлаж түүндээ хяналт тавьдаг байх хэрэгцээ шаардлага гарч байгааг аймгийн дарга онцлон тэмдэглэлээ.