АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА САЙХАН СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Засаг дарга Ш.Оргил хэлтэс агентлагийн удирдлагуудын хамт Сайхан суманд ажиллаж байна. Сум дахь Онцгой байдлын 64 дүгээр анги, "Гавшгай ус" ОНӨААТҮГ-ын ажилтан албан хаагчидтай уулзан, тус суманд явагдаж байгаа Халдвар болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн цогц үзлэгийн үйл явцтай танилцан, иргэд хөдөлмөрчидтэй уулзаж хийж хэрэгжүүлсэн ажил үйлс, 2020 лны бодлого зорилтоо танилцууллаа. Мөн иргэдийн асуусан асуултад тухай бүрт нь хариулт өглөө.