АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА САНТ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Засаг дарга Ш.Оргил зарим хэлтэс агентлагийн удирдлагуудын хамт 4 дэх сум болох Сант суманд ажиллаж, ард иргэдтэй уулзан санал бодлыг нь сонсон бичгээр асуулт авч нэг бүрчлэн хариултыг нь өглөө. Мөн сумын хүн эмнэлгийн үйл ажиллагаа, хуучин нурсан барилгын суурийг ашиглан барьж байгаа Ахмадын байрны ажлын явцтай танилцлаа.

Аймгийн даргаас тус сумын хүн эмнэлэгт хэрэгтэй байгаа аппарат тоног төхөөрөмж, сургуульд электрон самбар, ахмадын байрны үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэн шинэ байртай болгож ахмад настан, хүүхэд багачууд, ард иргэддээ дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тус суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр баригдаж байгаа бөгөөд энэ оны 6 сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.

2020 онд сумын соёлын төвд их засвар орж, сумын магистрал цэвэр усны шугамын шинэчлэлийн ажил хийгдэнэ.