“ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГ БҮХИЙ ЦОГЦ ҮЗЛЭГ ОНОШИЛГОО”-НЫ 2 ДАХЬ ШАТНЫ ҮЗЛЭГ САЙХАН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг бүхий цогц үзлэг оношилгоо”-ны 2 дахь шатны үзлэг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгонд 2020 оны 1-р сарын 16-19-ний өдрүүүдэд амжилттай зохион байгууллаа.

Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “ЭРҮҮЛ МЭНД 8/20” зорилт, ЭМС-н 2019 оны А/327 тоот тушаал “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө, аймгийн Засаг даргын “2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг оношилгооны 2 дахь шатны үзлэгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ард иргэдийн дунд 2020 оны 01-р сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж 2260 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэж “Мэдээллийн цахим сан”-д баяжилт хийлээ. Лабораторийн шинжилгээнд 1237 хүн, цээжний хөндийн эмгэг илрүүлэх оношилгоонд 1228 хүн хамрагдсан.

Эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд дотор, дотоод шүүрэл, эмэгтэйчүүд, мэдрэл, нүд, чих хамар хоолой, эрэгтэйчүүд, сэтгэц, шүд, охид, хөвгүүдийн гэх мэт нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, зөөврийн дижитал рентген аппаратаар цээжний хөндийн эмгэг илрүүлсэн бол ЭХО аппаратын тусламжтайгаар дотрын болон эмэгтэйчүүдийн эмгэг өөрчлөлтүүдийг оношилж үйлчиллээ.


Сайхан суманд зохион байгуулагдсан үзлэгийн үйл ажиллагааг дэмжиж Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Сайхан сумын Засаг дарга О.Буянаа, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од болон үзлэгийн баг хамт олон, Хөтөл сум дундын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд ард иргэдийн төлөөллүүд оролцсон байна.