АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2020 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 он анхдугаар хуралдаан 01-р сарын 15-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

1.2020 онд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг сум тус бүрээр батлав.
2.Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2020-2023 оны төлөвлөгөөг батлав.
3.”Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон “Авлига, ашиг, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг “Хангалттай” гэж дүгнэлээ.
4.Аймгийн нутаг дэвсгэрээс 2020 онд ойгоос нэмэлтээр бэлтгэх хэрэглээний бодны хэмжээг нэмэлтээр батлав.
5.Аймгийн 2019 оны төсөвт тусган аймгийн Засаг даргын захиалгаар Байгаль орчны мэргэжлийн байгууллага “Агнуур судлалын нийгэмлэг” төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлсэн Сэлэнгэ аймгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын ажлын тайлан, ан агнуурын менежментийн төлөвлөгөөг дэмжлээ.
6.Төр, нийгмийн ахмад зүтгэлтэн, эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн, багш Тамжавын Бямбаагийн Монгол улсын боловсролын салбарт байгуулсан гавьяа зүтгэл, хөдөө аж ахуйн боловсон хүчин бэлтгэх үйлсэд гаргасан амжилт, хөдөлмөрч чанарыг нь залуу хойч үедээ үлгэр дуурайлал болгон мөнхжүүлэх зорилгоор Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулийг тус сумын уугуул, анхны төгсөгч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Их Хурлын Депутат асан Тамжавын Бямбаагийн нэрэмжит болголоо.
7.Боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Сэлэнгэ аймгийн харьяат зарим иргэдийг одон, медалиар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. Үүнд: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 5, Хөдөлмөрийн хүндэт медалиар 26 хүнийг тус тус шагнуулахаар уламжлав.