СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Сэлэнгэ аймгийн баталгаажуулалтын орон тооны бус салбар зөвлөл шинэ оны анхны хуралдаанаараа нэг аж ахуйн нэгж байгууллагын худалдааны газрыг давтан үнэлгээнд хамруулахаар шийдвэрлэжээ. Мөн тус орон тооны бус баталгаажуулалтын салбар зөвлөлийн анхдугаар хурлаар 15 аж ахуйн нэгж, байгууллага, 17 худалдаа, үйлчилгээний газрын тохирлын үнэлгээний дүнг хэлэлцжэж, хоёр аж ахуйн нэгж, хоёр үйлчилгээний газарт шинээр тохирлын гэрчилгээг олгохоор болжээ. Түүнчлэн 12 аж ахуйн нэгж, байгууллага, 14 худалдаа үйлчилгээний газрын тохирлын гэрчилгээний хугацааг 1-2 жилээр сунгах шийдвэрийг гаргасан байна.