"АРХИНД ДОНТОХ ӨВЧТЭЙ” ИРГЭДИЙГ АЛБАН ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн оны 10-12 дугаар сард Сүхбаатар суманд оршин суух, архины хамааралтай 26 иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Мөн "архинд донтох өвчтэй" гэх дүгнэлт гарсан гурван иргэнийг албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг аймгийн Иргэний хэргийн шүүхэд хүргүүлэн улмаар шийдвэрлүүлсэнээр тэдгээр иргэдийг албадан эмчилгээнд хамруулжээ.

Харин шинэ он гарснаас хойш 11 иргэнийг эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулж, бусад холбогдох материалыг бүрдүүлж, албадан эмчилгээнд хамруулах саналыг аймгийн Иргэний хэргийн шүүхэд шилжүүлээд байна. Мөн нэг иргэнийг гурван сарын хугацаатай албадан эмчилгээнд хамруулах шийдвэрийг гаргуулан хэрэгжүүлээд байна.