АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчний өвчлөл тархалтыг бууруулах зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ний өдөр хүртэлх хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бильярд, кино, үзвэр үйлчилгээ, амралтын газрууд, сүм, хийд, баар, кафе, караоке, пааб, саун, нийтийн бүжиг, фитнес, теннис, соёл, спортын клубуудын үйл ажиллагааг түр зогсоож, Хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдийн архи, согтууруулах ундаа худалдах цагийн хуваарийг өглөөний 10.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг өглөөний 08.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл ажиллуулахаар боллоо.