ТУСГААРЛАГДСАН БАЙГАА 11 ХҮНИЙ 6 НЬ УЛААНБААТАР ХОТЫН ХАРЪЯАТ, 4 НЬ ОРХОН АЙМГИЙН ХАРЪЯАТ, 1 НЬ СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХАРЪЯАТ ХҮМҮҮС БАЙНА

Сэлэнгэ бол Монгол Улсын хойд хилийн аймаг гэдгээрээ онцлогтой. Тэр ч утгаараа өндөр сонор сэрэмжтэй байх асуудал Сэлэнгэчүүдийн өмнө тулгараад байна. Өнөөдөр өглөөний 11 цагт ОХУ-ын хилээр дамжин Алтанбулаг боомтоор Монгол Улсын 11 иргэн орж ирсэн тухай бид өмнө нь мэдээллэсэн. Дээрх 11 иргэнээс 3 хүн нь халдвартын голомтоос ирсэн байна. Иргэдээс сорьцын шинжилгээ авч ХӨСҮТ-д хүргүүлэхээр аймгийн эмч нарын баг нийслэл хотруу яваад байна. Тусгаарлагдсан байгаа 11 хүний 6 нь Улаанбаатар хотын харъяат, 4 нь Орхон аймгийн харъяат, 1 нь Сэлэнгэ аймгийн харъяат хүмүүс байна.
Аймгийн Онцгой комиссоос нийт иргэддээ хандан маш хариуцлагатай байхыг уриалж, төр засаг, аймаг орон нутгийн шийдвэрийг хэрэгжүүлэн урьдчилан сэргийлэх ажилд дэм болохыг хүслээ. Иргэдийн ухамсар, хариуцлагатай байдал энэ цаг үед онцгой чухал болохыг тодотголоо. Монгол Улсын хойд хилээр орж ирж байгаа нийт хүмүүсийг зорчсон газраа үнэн зөвөөр мэдүүлэх ёстойг анхаарууллаа.