02 ДУГААР САРЫН 29-НЫ ӨДРИЙН 17 ЦАГИЙН БАЙДЛААР СЭЛЭНГЭ АЙМАГТ НИЙТ 55 ХҮН АЖИГЛАЛТАД БАЙНА

Аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил 02 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
-2020 оны 02-р сарын 29-ны өдрийн 17 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт нийт 55 хүн ажиглалтад байгаагаас 11 нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт, 40 нь Алтанбулаг суманд, 4 нь Сүхбаатар суманд байрлах ажиглалтын байранд эмчийн хяналтан дор байна. Одоогоор дээрхи иргэдэд ямар нэгэн зовиур илрээгүй хэвийн байна.
БНСУ-аас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор Монгол Улсын 39 иргэн орж ирсний 7 нь БНСУ-ын сэжигтэй бүс нутгаас ирсэн байгаа тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгаарлах байранд, үлдсэн 32 иргэнийг Алтанбулаг сумын тусгаарлах байранд ажиглалтад байлгахаар шилжүүлж, тусгаарлагдсан иргэдийг харгалзах зорилгоор Цагдаагийн байгууллагаас 3 цэгт 6 албан хаагч 3 тээврийн хэрэгсэлтэй ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд 17 суманд байнгын хяналтын 35 цэгт Онцгой байдлын газраас 14, Цагдаагийн газраас 41, Эрүүл мэндийн байгууллагаас 11, төрийн 62 нийт 128 албан хаагч, 33 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Хяналтын цэгүүдээр 44 хүн өвчний учир нэвтэрсэн байна. Үүнийг төрлөөр нь ангилан авч үзвэл жирэмсэн-5, өвчтөн асрах-1, хүн авчрах-1, өвчний бусад шалтгаантай -37 байна.
Алтанбулаг боомт дээр аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төвийн тандалтын баг бүрэлдэхүүн 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Цахим орчинд короновирусын өвчтэй хүн байгаа талаар худал мэдээлэл 3 бүртгэгдсэнийг илрүүлэн, холбогдох байгууллагад шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлээд байна.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС