ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВД ХҮРГҮҮЛСЭН 16 СОРЬЦ БҮГД СӨРӨГ ГАРЛАА

Манай аймагт түр тусгаарлагдан ажиглалтад байгаа 81 иргэдийн биеийн байдал хэвийн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн томуугийн лабораторид 4 удаагийн давтамжтай 16 сорьцийг хүргүүлснээс 16-лаа сөрөг гарлаа.
Аймгийн хэмжээнд Сүхбаатар, Мандал, Сайхан, Баянгол сумдад Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, МХГ, Мал эмнэлэг, Эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
Хяналтын цэгээр 3 дугаар сарын 05-ны өдрийн 16:00 цагийн байдлаар давхардсан тоогоор хот, аймаг, сум хооронд зорчиж байгаа хөдөлгөөнд оролцож буй нийт 253 зорчигч, 94 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрсөн бөгөөд зорчигчдын биеийн халууныг хэмжин, “Жолооч та”, “Зорчигч та” гэсэн 2 төрлийн санамж гарын авлагыг тараан ажиллаж байна.
Сэлэнгэчүүд бид Улсынхаа хойд хилийг манаж байгаа ард иргэд тул Улс, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу хувийн ариун цэврийг сахин, өндөр хариуцлагатай байхыг анхааруулж байна.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС