ДЭЛХИЙН ШАТРЫН ХОЛБООНЫ ДЭД МАСТЕР Т.НОМИНДАЛАЙ ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

Сүхбаатар сумын Улсын тэргүүний 4-р сургуулийн 12 в ангийн сурагч, Сэлэнгэ аймгийн “Таван хан” шатрын клубын тамирчин, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Төмөрбаатарын НОМИНДАЛАЙ өөрийн гэр бүлийн зүгээс 100.0 мянган төгрөг, эрүүл мэндийг дэмжигч витаминыг аймгийн Онцгой байдлын комисст хандив болгон гардууллаа.


Т.Номиндалай нь Иран, Тайланд, Солонгос Улсад зохион байгуулагдсан Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний 3 удаагийн мөнгө, 2 удаагийн хүрэл медальтай, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа амжилттай оролоцож, Монгол Улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 2 удаа шалгарсан, Монгол Улсын 2016 оны онцлох хүүхэд бөгөөд Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастерын болзолыг хангаад байгаа өсвөрийн залуу тамирчин юм.
Дэлхийн тавцнаа эх орон,төрөлх нутгийнхаа нэрийг дуурсган мандуулсан агуу тамирчин болохын ерөөлийг Т.Номиндалайдаа өргөж, халуун талархал илэрхийлье
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС