ЯГ ОДОО (2020.03.06 22:45 цаг)

Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож COVID19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулж ажиллах талаар үүрэг чиглэл өгч байна.


Мөн Хилийн Мэргэжлийн хяналтын албанд хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, багаж төхөөрөмж, хилийн нэвтрэх цэгт зорчигчдын халуун хэмжих термокамер, сурталчилгааны материал зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өглөө.