УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭР

Улсын Онцгой комиссоос шинэ коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан 3 дугаар сарын 10-ны өдрийн  11 дүгээр хуралдаанаар:

1. Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг 3 дугаар сарын 11-ний 12:00 цагаас 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоох,

2. Монгол, Оросын автозамын хилийн боомтуудаар ОХУ-руу зорчих Монгол Улсын иргэд, ОХУ-аас Монгол Улсад ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг 3 дугаар сарын 11-ний 20:00 цагаас 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоох,

3. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгасан шийдвэрүүдийг  гаргалаа.