ТЭРГҮҮЛЭГЧИД 2 МЕТРЭЭС ДООШГҮЙ ЗАЙНД СУУЦГААН ХУРАЛДАЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 04 дүгээр сарын 03-ны өдрийн 14.00 цагт эхэллээ. Хуралдаанд ирвэл зохих 11 Тэргүүлэгчээс өвчтэй болон чөлөөтэй 3 Тэргүүлэгч, хуралдаанд оролцсон 8 Тэргүүлэгч буюу ирц 72.7 хувьтай байна. Өнөөдрийн хурлаар:

1.Жендерийн эрх тэгш байдлыг хангах аймгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
2.”Багш сурагч солилцоо” хөтөлбөрийн хэрэгжилт, авч хэрэгжүүлж байгаа үр дүнгийн тухай
3.Хуралдааны тов тогтоох тухай
4.Үндсэн хөрөнгө актлаж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай
5.Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай
6.Үндсэн хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай
7.Зарим хүмүүсийг шагналд уламжлах тухай
8.Алдарт эхийн I, II одонгоор шагнуулахаар уламжлах тухай
9.Нэрэмжит болгох тухай
10.Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай
11.Бусад асуудал зэргийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Улсын Онцгой комисс болон холбогдох яамнаас өгч буй зөвлөмжийг мөрдлөг болгон Тэргүүлэгчдийн хуралдааныг аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд зохион байгуулж, хуралдаанд оролцогчид бүгд амны хаалтаа зүүж, гараа ариутган, 2 метрээс доошгүй зайнд сууцгаан хуралдаж байна.