АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД!!!

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 03 тоот тогтоолын дагуу Билгийн тооллын 11, Хаврын дунд шарагчин туулай сарын улаагчин үхэр өдөр XVII жарны "Хотол төгс" хэмээх төмөр хулгана жилийн "Ханш нээх өдөр" 04 дүгээр сарын 04-ний өдөр тохиож байгаатай холбогдуулан иргэд, сүсэгтэн олон та бүхнийг аймаг, сум орон нутгийн хэмжээнд байгаа тахилга, хүндэтгэл үзүүлдэг шүтээн бүхий Ээж мод, байгалийн үзэсгэлэнт газар болох Сайханы хөтөл, тужийн нарсны Ажиглалтын цамхагт очихгүй байх мөн аялал жуулчлал, бөө мөргөл, зан үйлийн шинжтэй арга хэмжээг зохион байгуулахгүй, иргэд нэг дор бөөнөөр цугларахгүй байж Коронавирусийн цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийг чандлан мөрдөхийг онцгойлон анхааруулж байна.
ХАМТДАА СЭРГИЙЛЦГЭЭЕ.