СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭД 7766-0103 ДУГААР ЛУУ ЗАЛГАЖ ЭМЧИЙН ҮЗЛЭГИЙН ЦАГАА ЗАХИАЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэг өдрийн байдлаар давхардсан тоогоор 752 иргэн үйлчлүүлдэг. Иргэд цаг авах гэж бөөгнөрөл үүсгэж байгаа тул аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Нэгдсэн эмнэлгийн захиргаанаас COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бөөгнөрөлийг бууруулах зорилгоор 7766-0103 дугаарын утасыг ажиллуулж эхэллээ. Иргэн та энэхүү дугаарт залгаж заавал эмнэлэгт очих шаардлагагүйгээр эмчийн үзлэгийн цагаа хүссэн газраасаа захиалах боломж ийнхүү бүрдээд байна. Дээрх утас ажлын өдрүүдэд 11:30-16:30 цагийн хооронд ажиллана.