4 ДҮГЭЭР САРЫН 30-НЫГ ХҮРТЭЛ АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДААЛЖ, ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙХААР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖЛАЛАА

Захирамжаар 2020 оны 04-р сарын 30-ныг хүртэл аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдаалж түүгээр үйлчлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Нийтийн хоолны газрын үйлчилгээг 22:00 цаг хүртэл ажиллаж болохоор сунгасан бөгөөд архи согтууруулах ундаагаар мөн адил үйлчлэхгүй юм.