АЙМГААС БАЛГАС БОЛСОН БАРИЛГЫН СУУРИЙГ АШИГЛАН ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ БАЙНА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн төв Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр буюу гурилын шар 5 давхрын өмнө баригдахаар эхлүүлээд орхигдон балгас болсон хуучин байрны орчин байдал, хэрхэн яаж цэгцлэх, ямар боломж нөхцөл байгааг холбогдох албаны хүмүүстэй үзэж танилцлаа.

Энэхүү байр ХХЕГ-ын мэдэлд байдаг юм байна. Аймгийн зүгээс тус балгасын цэгцлэхийг нь цэгцэлж, ашиглагдахыг нь ашиглаж, түүний дэргэдэх автомашины грашийг чөлөөлөн хүүхдийн тоглоомын талбай байгуулах зорилготой байна. Саналаа ч ХХЕГ-т уламжлаад байгаа юм.

Мөн тухайн орчин дахь өнгө үзэмжгүй хашаа, нүхэн жорлон бүхий газруудын хууль ёсны эзэмшигч эзэдтэй уулзахыг холбогдох хүмүүст үүрэг болгов. Төв зам дагуу байрлах модон хашаа, түүн доторх нүхэн жорлонг буулгах хүртэл арга хэмжээ авч хотын соёлыг нэвтрүүлэхийг Сүхбаатар суманд үүрэг болголоо.

Ийнхүү хот тохижилт, орчин ахуйн соёлжилтын ажлыг аймгийн зүгээс эхлүүлэхээр ажиллаж байна.