1998 ОНЫ ТӨГСӨЛТИЙН ХАМТ ОЛОНД “ТАЛАРХАЛ” ХАДГАЛУУЛЛАА

Өнөөдөр аймгийн Онцгой комиссын “ТАЛАРХАЛ”-ыг Сүхбаатар сумын Бумцэндийн нэрэмжит 12 жилийн дунд сургуулийн 1998 оны төгсөлтийн хамт олонд аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа гардуулан өгч хадгалууллаа.


Тус төгсөлтийнхөн өнгөрөгч 3 дугаар сард аймгийн Онцгой комисст 1,791,460 төгрөгийн шатахууны талоныг хандив болгон өгч коронавирусаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн юм.