СҮХБААТАР СУМЫН IY СУРГУУЛИЙН 1В АНГИЙНХАН СЭТГЭЛИЙН ХАНДИВЫГ ЗАХИДЛЫН ХАМТ ИРҮҮЛЛЭЭ

Өнөөдөр аймгийн Онцгой комисст Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори IY дүгээр сургуулийн н.Нямаанямбуу баштай 1в ангийн сурагчид, эцэг эхчүүдийн зүгээс 108.000 төгрөг,120 ширхэг маскны тусламж үзүүлснээ хүлээлгэн өглөө.

Мөн тус ангийн сурагч Э.Энх-Учрал, Ма.Хосбаяр нар Онцгой комисс болоод онцгой байдалд ажиллаж байгаа ах эгч нартаа сэтгэлийн үгээ шингээсэн чин сэтгэлийн захидлыг илгээсэн байна.