Цагааннуур сум байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадам
2014 оны 07 дугаар сарын 14-ны өдөр нийт зочид төлөөлөгчдыг хүлээн авч сумын орон нутаг судлах танхимыг үзэж сонирхууллаа. Баярын хурлын үйл ажиллагаа сумын ИТХ-ын дарга Ц.Баянбаатарын нээлтийн үгээр эхэллээ. Энэ үеэр Сумын засаг дарга Ч.Жаргалсайхан,УИХ-ын гишүүн С.Баярцогт,Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат,УИХ-ын гишүүн асан Насанжаргал нар 90 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат дурсгалын зүйл, бөхийн иж бүрэн өмсгөлийг дэвжээний хамт гардуулж өглөө.
 
Цагааннуур сум байгуулагдсаны 90 жилийн ойн баяраар төрийн дээд одон медалийн зэрэгцээ доорхи нэр бүхий хүмүүс Засгийн газрын шагналаар шагнагдлаа.
 
Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр
 
1. С.Алтанцэцэг-мэлын эмч
 
2. Р.Оюунцэцэг- Номунхан ххк-ний ажилтан
 
3. Н.Амаржаргал- Засаг даргын орлогч
 
4. Х.Эрдэнэбилэг-Уранцацал ххк-ны ажилтан
 
5. Г.Батбаяр-тариаланч
 
6. Г.Ганболд-тариаланч
 
7. С.Батцэнгэл-тариаланч
 
8. Б.Батцэнгэл-тариаланч
 
9. Х.Төмөр-Товхонхан ххк-ний тариаланч
 
10. Л.Хосбаяр-Баяндулаан уул ххк-ний малын эмч
 
11. Л.Номингэрэл-Баяндулаан уул ХХК-ний ажилтан
 
12. М.Хайнзан-1р багийн малчин
 
13. Т.Гантөмөр-товхонхан ххк-ний танриаланч
 
14. Д.Энхбаатар-Товхонхан ххк-ний тариаланч
 
 
Худалдааны тэргүүний ажилтан цол тэмдгээр
 
1. Н.Пүүжий-3-р багийн өндөр настан
 
2. Б.Мөнхбаяр-Тосонуул дэлгүүр
 
3. Х.Оролмаа-Шинэнуур ххк-ний захирал
 
4. Н.Янжмаа-3-р багийн тогооч
 
 
Банк санхүүгийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр
 
1. О.Амгалан-3-р багийэ ахмад санхүүч
 
 
Спортын мастер цол тэмдэгээр
 
1.И.Наранбаатар-Байгаль хамгаалагч
 
 
Монгол улсын онц тээвэрчин тэмдэгээр
 
1.Р.Пүрэв иш-ахмад тээвэрчин 2-р баг
 
2. Д.Пүрэвсүрэн-ахмад тээвэрчин 1-р баг
 
3. В.Гантулга-ахмад тээвэрчин
 
4. Л.Бямбацогт-ахмад тээвэрчин
 
5. Н.Болд-Атартреид ххк-ний жолооч
 
6. Ч.Баярсайхан-3-р баг жолооч
 
 
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр
 
1. О.Батцэнгэл-Баян ивээх ХХК-ний захирал
 
2. Т.Энэбиш-Товхонхан ХХК-ний тариаланч
 
3. Х.Ганболд-Товхонхан ХХК-ний тариаланч
 
4. О.Намнангэрэл-Товхонхан ХХК-ний тариаланч
 
Аймгийн Засаг даргын жуух бичиг,Залуу төрийн түшээ цол тэмдэг, Сумын Засаг даргын жуух бичгээр шагнагдсан хүмүүсийн шагнал болон Сумын хүндэт иргэн цол тэмдэг, Сумын хүндэт тэмдэг, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэн амжилт бүтээлтэй яваа иргэддээ талархал мөнгөн шагнал, ахмадууддаа дурсамж үнэ бүхий зүйлээр шагнаж шагналыг гардуулж баяр хүргэлээ. Баярын хурлын еслолын ажиллагаа шагналын хур буусан хурал болж өндөрлөлөө.
 
 
Сумын ардын авьяастануудыг багтаасан хүндэтгэлийн концерт дуутай хууртай бахдам сайхан боллоо. Энэ үеэр Цагааннуур сумын сүлд дуу болох Цагааннуурын цалгиа дууг дуучин Чулуунбаатар дууллаа.
 
2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр баяр наадмын нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагаанд сумын бүх аж ахуйн нэгжүүд жагсаж, сумын Засаг дарга Ч.Жаргалсайхан баяр наадмын нээж үг хэлж, хөх тэнгэрт төрийн далбаагаа намирууллаа.
 
 
 
 
Идэр залуу хүчтэнүүд зодоглосон хүчит 128 бөхийн барилдаан болж аварга
 
Г.Эрхэмбаяр түрүүлж, харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэлээ. Сумын залуу бөхчүүдийн дунд шигшээ барилдаан зохион байгуулж Б.Очирхуяг түрүүлж сумын заан, Н.Буяннэмэх үзүүрлэж сумын начин цолтон боллоо. Өсвөрийн бөхчүүдийн барилдаанд Ц.Лхагваочир түрүүлж О.Түвшинбаяр үзүүрлэлээ.Халх, Урианхай сурын харваа, Шагайн харваа, эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдлаа. Мөн баяр наадмын өдрүүдэд Сайхан морьтон хосын тэмцээн боллоо.
 
Түүхт 90 жилийн ойн хурдан морьдын уралдаан үзэгч олны уухайн дор боллоо.
 
Азарга:
 
1.М.Эрэмжээгийн Хээр халтар,Баруунбүрэн сум
 
2.Я.Идэрнамнангийн Хүрэн, Цагааннуур сум
 
3.Д.Түшигбаатарын Хүрэн халзан,Цагааннуур сум
 
4.Б.Баярхүү Хүрэн,Цагааннуур сум
 
5.Ч.Сандагочир Хонгор,Цагааннуур сумИх нас
 
Их нас:
 
1.Ч.Пүрэвдорж Бор,Зүүн хараа
 
2.Т.Энхамгалан Саарал, Булган сэлэнгэ сум
 
3.Б.Сэлэнгэсайхан Халиун, Цагааннуур сум
 
4.Ч.Сандагочир Хонгор,Цагааннуур сум
 
5.Ч.Сандагочир хээр, Цагааннуур сум
 
Хязаалан:
 
1.Х.Эрдэнэгэрэл Хүрэн,Цагааннуур сум
 
2.О.Лхагваочир Саарал,Цагааннуур сум
 
3.Д.Баатар Хээр халзан,Сүхбаатар
 
4.Х.Эрдэнэгэрэл Шарга,Цагааннуур сум
 
5.Ч.Гантулга Өсгий цагаан хээр,Цагааннуур сум
 
Шүдлэн:
 
1.Б.Пүрэвсүрэн сартай хээр, Хушаат
 
2.П.Лхагвасүрэн сартай хүрэн,Цагааннуур
 
3.Ж.Алтанхүү Хар,Зүүнбүрэн
 
4.Х.Эрдэнэгэрэл Хонгор,Цагааннуур сум
 
5.Х.Эрдэнэгэрэл Хүрэн,Цагааннуур сум
 
Соеолон:
 
1.П.Ганзориг Халтар,Цагааннуур сум
 
2.Э.Энхболд бор,Сүхбаатар
 
3.Э.Баянмөнх Халтар,Сүхбаатар
 
4.Б.Баярхүү хул,Цагааннуур сум
 
5.Д.Отгонбаатар Хээр, Сүхбаатар хурдаллаа.
 
 
Үдшийн цэнгүүнд дуучин А Сооl, Намсрайноров, Оросоо,Чулуунбаатар, Болд Эрдэнэчимэг, motive хамтлаг, Хар сарнай хамтлагийн Амараа, Хөтлөгчөөр Ишчүү нар оролцож үзэгч олныг баясгалаа.
 
Ийнхүү Цагааннуур сумын түүхт 90 жилийн баяр наадам уугуул суугуул иргэдийн цуглаантай, дуур хуур бүжиг наадамтай, шагнал урамшилын хур ихтэй өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.