Начинтай, харцагатай баяр наадам

Ардын хувьсгалын 93 Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 83 жилийн ой Үндэсний их баяр наадмаа Сэлэнгэ түмэн 07-р сарын 10,11-ний нар хур тэгширсэн дэлгэр сайхан өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Үндэсний их баяр цэнгэл наадамд хөрш зэргэлдээ ОХУ-ын Буриад улсын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, баяр наадмын үйл ажиллагааг сонирхолоо. Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 83 жилийн ойн баяр наадмаа Сэлэнгэчүүд сум орон нутгаа тохижуулж ногоон байгууламж бий болгох, ажил амьдралын орчноо сайжруулах, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бүтээн байгуулалт, шинэчлэл өөрчлөлтийн их ажил, үйлсээр угтлаа. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн сум бүр өнгө нэмж, хөгжин дэвшиж байна. Оны эхний хагас жилийн байдлаар 538097 òºë áîéæèæ, үр тариа, тэжээлийн ургамал 173927 ãà, òºìñ 2935 ãà, õ¿íñíèé íîãîî 2148 ãà–ä òàðиалж, àæ ¿éëäâýðèéí ñàëáàðò 196057 ñàÿ òºãðºãíèé á¿òýýãäýõ¿¿í ¿éëäâýðëýэд байна.

Баяр наадмын эхний өдөр аймгийн удирдлагууд Партизаны талбай дахь Д.Сүхбаатар жанжины хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, төв цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийн ажиллагаанд Сүхбаатар цэргийн хүрээний анги байгууллагуудын жагсаал болж наадамчин олноо баясгалаа. Цог золбоо бүрдсэн цэргийнхэний жагсаалыг харсан хэн хүний сэтгэл огшихгүй байхын аргагүй байв.
 
Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид ая эгшигийн хадгаа өргөж, хилийн цэргийн 0243-р ангийн энхийг сахиулагчид үзүүлэх сургууль үзүүллээ. Баяр наадмын дэвжээнээ зодоглох Улсын начин Ч.Мөнтогтохоор магнайлуулсан хүчит 256 бөхчүүд, эрхий мэргэн харваачид, тод магнай уяачид наадмын сүлд хийморь болсон тугнаас адис аван мөргөж баяр наадам эхэллээ.
 
 
Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаан Сэлэнгийн бөхчүүд дотроо болсноороо онцлогтой. Улсын начин Ш.Зоригт, аймгийн арслан Ж.Ганзориг, Б.Бямбаа, Галбадрах, Н.Жаргалбаяр гээд олны танил бөхчүүд хүрэлцэн ирж барилдсан баяр наадмаас 1 начин, 1 харцага төрөн гарлаа. Үзэгч олон аймгийн арслан Жаргалбаяр, аймгийн заан Саранбаатар, аймгийн харцага Мандахбаяр, аймгийн начин Энхжаргал, Баярбаатар, Жаргалсайхан нарын шижигнэсэн сайхан залуучуудын уран барилдаанд уухайлан байсан юм.
 
 
Баянгол сумын сумын заан Чойжилын Батчулуун аймгийн начин, Сүхбаатар сумын заан аймгийн Цагдаагийн газрын бөх Бямбаагийн Батбаяр аймгийн харцага цолтон болж Сэлэнгэ нутгийн хүчтэнүүдийн тоог нэмлээ. Аймгийн арслан Н.Жаргалбаяр энэ жилийн баяр наадмын түрүү бөхөөр тодорч хурц арслан боллоо. Ийнхүү тэрээр 2 жил дарааллан аймгийнхаа баяр наадамд түрүүлж байна. Үзүүр бөхөөр Зүүнбүрэн сумын харъяат аймгийн заан Э.Саранбаатар шалгарлаа.
 
Тэнгэрийн салхинаас өөрийг нуруун дээрээ гаргаагүй тод магнай хүлгүүдийн уралдаан хамрын самсаа шархирам сайхан болж түмэн олны мэлмийг баясгалаа.
 
Хурдан Азарганы түрүү магнайд Баруунбүрэн сумын уяач Энхбүрэнгийн халтар хурдалж, Сүхбаатар сумын Баянмөнхийн хүрэн, Баянгол сумын Бат-Эрдэнийн хээр, Сайхан сумын Хүрэлхуягийн хул, Мандал сумын Бямбаагийн хонгор айрагдлаа.
 
Хурдан их насны морьдын түрүү магнайд Баянгол сумын Одбаярын хүрэн халзан хурдалж, Цагааннуур сумын Сэлэнгэсайханы халиун, Алтанбулаг сумын Хишигбуянжаргалын хамар цагаан хүрэн, Мандал сумын Ууганбаярын сартай хүрэн, Мандал сумын Сугарын хүрэн айрагдлаа.
 
Хурдан Соёолонгийн түрүү магнайд Шаамар сумын Батбаярын Бор хурдалж, Мандал сумын Бямбаагийн шар хээр, Мандал сумын Дөлгөөний халтар, Сүхбаатар сумын Отгонбаярын хээр, Шаамар сумын Мөнхсайханы зээрд хурдаллаа.
 
Хурдан Хязаалангийн түрүү магнайд Сүхбаатар сумын Баярцэнгэлийн хул хурдалж, Цагааннуур сумын Эрдэнэгэрэлийн хүрэн, Баянгол сумын Эрдэнэбатын халтар, Алтанбулаг сумын Хишигбуянжаргалын хээр алаг, Сүхбаатар сумын Отгонбаярын саарал хурдаллаа.
 
Хурдан Шүдлэнгийн түрүү магнайд Хушаат сумын Пүрэвсүрэнгийн сартай хээр хурдалж, Баянгол сумын Алтанбаганын ягаан, Цагааннуур сумын Эрдэнэгэрэлийн хонгор, Сүхбаатар сумын Баатарын хул, Сүхбаатар сумын Ганбаатарын хээр хурдаллаа.
 
Өхөөрдөм хөөрхөн Дааганы уралдааны түрүү магнайд Хушаат сумын Пүрэвсүрэнгийн бор халзан хурдалж, Алтанбулаг сумын Баяржаргалын цоохор, Баянгол сумын Жавхлантөгсийн халтар, Сүхбаатар сумын Ганбаатарын сартай хээр, Цагааннуур сумын Баярцогтын сартай хүрэн даага айрагдлаа.
 
Үндэсний баяр наадмын сурын харваанд нийт 100 гаруй мэргэн харваачид цэц мэргэнээ сорилоо. Үндэсний сурын Халх харвааны төрөлд: эрэгтэйчүүдээс Шаамар сумын с/м Н.Сүхбаатар түрүүлж, Дулаанхаан тосгоны с/м Б.Энхболд, Э.Ууганбаяр, Б.Отгонболд, Баруунбүрэн сумын Н.Буянтогтох нар удааллаа. Эмэгтэйчүүдийг Дархан-Уул аймгийн Г.Уянга тэргүүлж, Дулаанхаан тосгоны с/м Мягмарсүрэн, Шаамар сумын Шинэчимэг, Сүхбаатар сумын О.Ванчигмаа, Шаамар сумын С.Номин нар удааллаа.
 
Буриад сурын харвааны тэргүүн байрт Зүүнбүрэн сумын Бүрэнжаргал шалгарч, Шаамар сумын с/м Н.Сүхбаатар, Зүүнбүрэн сумын Д.Чулуунбаатар, Баруунбүрэн сумын Н.Буянтогтох, Цагааннуур сумын А.Түмэнжаргал нар удааллаа.
 
Урианхай сурын харвааны тэргүүн байрт Шаамар сумын с/м Н.Сүхбаатар түрүүлж, Зүүнбүрэн сумын Д.Чулуунбаатар, Баянгол сумын Т.Уламбаяр, Мандал сумын А.Ууганаа, Цагааннуур сумын А.Түмэнжаргал нар эхний байруудад шалгарлаа.
 
Хүүхдийн харвааны хөвгүүдийг Зүүнбүрэн сумын Б.Отгонбаяр тэргүүлж, Дулаанхааны Т.Бат-Эрдэнэ, Т.Мөнх-Эрдэнэ, Шаамарын О.Эрдэнэ-Очир, Б.Энх-Эрдэнэ нар удааллаа. Охидыг Ерөө сумын Н.Мөрөн тэргүүлж, Дулаанхааны Э.Уранбилэг, Сүхбаатарын Б.Баярцэцэг, Дулаанхааны Т.Ариунтуяа, Э.Болор нар удааллаа.
 
Шагайн харвааны тэмцээнд 5 багийн 42 тамирчин оролцсоноос тэргүүн байрыг Ж.Ганбаатар ахлагчтай “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-ын баг эзэлж, Д.Пүрэв ахлагчтай Төмөр замын баг, Т.Баяраа ахлагчтай аймгийн ЗДТГ-ын багууд удааллаа.
 
Жороо морьдын уралдаанд нийт 20 морь оролцсоноос Сүхбаатар сумын Т.Энхтөрийн хүрэн халзан түрүүлж, Баруунбүрэн сумын А.Энхбүрэнгийн хар, Зүүнбүрэн сумын С.Жаргалтулгын хар удааллаа.
 
Эрлийз дээд насны түрүү магнайд Зүүнбүрэн сумын Б.Ганбаатарын хээр халзан хурдалж, Алтанбулагийн О.Баяржаргалын хүрэн халзан, Цагааннуурын Х.Эрдэнэ-Очирын цавьдар, Алтанбулагийн Б.Батбилэгийн хүрэн, Д.Хишигбуянжаргалын хул удааллаа.
 
Эрлийз дунд насны түрүү магнайд Сүхбаатар сумын Э.Баянмөннхийн бор хурдалж, Сайхан сумын Б.Ганболдын бор, Цагааннуур сумын Х.Эрдэнэгэрэлийн хүрэн, Сүхбаатар сумын Д.Баатарын халтар, Зүүнбүрэн сумын Буянцогтын саарал удааллаа.
 
Эрлийз дааганы уралдааны түрүү магнайд Зүүнбүрэн сумын Б.Отгонбаярын бор хурдалж, Цагааннуур сумын Түшигбаатарын бор, Зүүнбүрэн сумын Төгсжаргалын хүрэн, Алтанбулаг сумын М.Зоригтбаатарын хээр, Сүхбаатар сумын Э.Бат-Эрдэнийн халтар даага удааллаа.
 
 
Ийнхүү үеийн үеэс уламжлагдаж ирсэн ёс заншил, хүндлэл бүхий төр түмний бахархал Үндэсний их баяр наадмын энэ өдрүүдэд Сэлэнгэчүүд төрт ёс, дээдсийн сургаалиа хүндэтгэн ёс жудагтай наадан хийморь лундаагаа сэргээцгээлээ.