МЭНДЧИЛГЭЭ
Монгол түмний Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 83 жилийн ойн баярын мэндийг танд болон танай гэр бүлд хүргэж, дүүрэн баяртай, түвшин амгалан аз жаргалтай амьдралыг бэлэгдэн ерөөе.
 
Тусгаар тогтносон Монгол Улсын хойморт тухалсан, алтан шаргал амуу буудайгаараа алдартай ажилсаг хөдөлмөрч та бүхэнтэйгээ хамтран ирэх он жилүүдэд хоёргүй сэтгэл, холч ухаанаар Сэлэнгэ сайхан нутгийнхаа хөгжлийн төлөө улам их амжилтанд хүрэх эрмэлзлэл, хүсэл дүүрэн байна.
 
Дээшээ хийморьтой Сэлэнгэ түмний минь
 
 
 
Идэр чийрэг бөхчүүд нь хүчтэй
 
Эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан
 
Цэц магнай харваачид нь мэргэн байж
 
Дэлгэр зуны налгар талдаа
 
Дэнж хотойтол сайхан наадаарай.
 
 
СЭЛЭНГЭ АЙМГИЙН
 
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.САНЖЖАВ Засаг дарга С.БҮРЭНБАТ