ЕВРОПЫН ОРНУУДААС ОХУ-ААР ДАМЖИН ХҮНС БОЛОН БАРАА ТЭЭВЭРИЙГ НЭВТРҮҮЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР

 Европын орнуудаас ОХУ-аар дамжин хүнс болон бараа тээвэрлэн ирсэн 25 тээврийн хэрэгслийг гүний хяналтад шилжүүлжээ.

 

2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгах 24 тээврийн хэрэгслийн таван монгол, 19 гадаад жолооч, Сэлэнгэ аймгийн Гаалийн хяналтын талбайд ачаа буулгах нэг тээврийн хэрэгслийн нэг гадаад жолооч нийт таван монгол, 20 гадаад жолоочийг хилээр нэвтрүүлсэн байна. Дээрх жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг, тандалтад хамруулахад эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байна. Иймээс хил нэвтрүүлж, 25 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийж лацдан Цагдаагийн байгууллагын хяналттайгаар гүний хяналтад шилжүүлжээ.

Мөн ачааны автомашины жолооч нарт зөвлөмж, санамжийг хүргүүлэн ажилласан байна. Түүнчлэн хилээр нэвтэрч буй жолооч нарт тавих хяналт, тандалт үргэлжилсээр байна.