АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТ СҮХБААТАР СУМЫН 4 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН 1А АНГИЙНХАН ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

Шинэ төрлийн коронавирусын улмаас улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж халдвар хамгааллын дэглэм дээд түвшинд тавигдаж байна. Тэр тусмаа Сэлэнгэ аймгийн хувьд онцгой нөхцөлд байдалд ажиллаж байна. Учир нь Улсын Онцгой комиссын шийдвэрээр Олон Улсын ачаа тээврийн хэрэгслийг ганцхан Алтанбулаг боомтоор нэвтрүүлж байгаа нь манай аймгийн хувьд бусад аймаг орон нутгаас ялгарах онцлог болж байгаа юм.


Өнөөдөр Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4 дүгээр сургуулийн 1а ангиас 155.000 төгрөгийн хандивыг аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг болгон хүлээлгэн өглөө. Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил аймгийн 1а ангийн хамт олонд хариу “Талархал”-ыг өгч хадгалууллаа. Энэ үеэрээ аймгийн Засаг дарга “Сэлэнгэчүүд бид Монгол Улсаа хамгаалж байгаа онцлогтой учир илүү их хариуцлага хяналт биднээс хамаарч байна” гэдгийг тодотгон хэллээ.