АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН, БОРЛУУЛАХ ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОСОН ХУГАЦААГ 2020 ОНЫ 05-Р САРЫН 31 БОЛГОН СУНГАЛАА

Улсын Онцгой комиссын шийдвэрээр "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа"-г 2020 оны 05-р сарын 31 болгон сунгасантай холбогдуулан Сэлэнгэ аймгийн хэмжээнд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн бөөгнөрлийг сааруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон хугацааг сунгаж 05-р сарын 31 болгожээ. Иймд иргэд, ААНБ, дэлгүүр үйлчилгээний газрууд Захирамжийн хэрэгжилтийг мөрдөж ажиллана уу.
Захирамжийг зөрчин архи, согтууруулах ундаа худалдан борлуулж гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх шалтгаан нөхцлийг нэмэгдүүлсэн иргэн, аж ахуйн нэгжид хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхааруулж байна.